Яг жилийн өмнөх бичлэг дахин оруулж байна. Цаг хугацаа гэж ямар ч хурдан өнгөрнө вэ? Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөв одовч Миний сайхан аав охиныхоо дэргэд түшиг тулгуур нь болон хазайхад минь түшиж, халтирахад минь хөтөлсөөр явааа. Таныхаа халуухан гараас хөтлөөд намрын энэ л зэвэргэн өдрүүдэд тандаа л эрхлэн алхахсааан.
Аав минь тэнгэрээс охиноо харж л байгаа даа. Өмнө Бурхан аавынхаа тухай нэг бичлэг оруулж байсан. Одоогоос олоон жилийн өмнө намрын нэг зэврүүн өдөр хүргэн ахаасаа аймшигт мэдээ дуулаад тэнгэр хол газар хатуу ганцаараа уйлаад л, уйлахаас өөрийг хийж чадахгүй сууж байж билээ.
Ээж эгч ах нар маань бүгд аавыг маань эмчилгээнд аваад явчихсан. Би л гэрээ сахин үлдсэн байсан юм даг. Ээжийгээ бурхан болсон аймшигт мэдээг сонсохдоо бас л ганцаараа байсан. Яагаад тэгсэн юм бол доо.
Тэр жил манай нутагт зуншлага ямар сайхан байсан гээч. Бороо хур ихтэй өвс ногоо халиурсан сайхан жил байсан. Хавар их сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөр Улаанбаатар яваад шалгалтандаа ч тэнцсэн юмгүй Чойр, Улаан-Уул, Замын-Үүд, Эрээн гэж зугаалж яваад нэг сар болоод ирэхэд аав минь ямар их өөрчлөгдсөн байлаа даа. Аав минь надаар дандаа толгой, мөрөө бариулна. Намайг ирэнгүүт л за миний охин нэг сайхан бариадах гээд л. Би аавынхаа толгой мөрийг бариад хуяанг нь гар луу нь хөөн буулгаж байхдаа өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Булчин шөрмөс нь зангиран байдаг тэр гар мөн гэж үү гэж бодоод л.
Тэр үед даанч юм мэдэхгүй тэнэг охин байж дээ. Аавыг минь аймгийн эмнэлэг зүрх, улаан хоолойн үрэвсэл гээд эмчилгээ хийсэн ч тэр онош нь буруу байсан юм. Улаанбаатарт эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд нэгэнт оройтсон байсан юм билээ. Үүнийг ганцхан ахад минь л хэлсэн байсан даа.
Жил жилийн энэ л өдөр сайхан ааваа дурсан хүүхэд багачуудыг баярлуулахаас өөрийг хийж чадахгүй болсон би хайртай аавыгаа үр хүүхэд биднийгээ тэнгэрээс харан амьдралд алдах үед нь тулгуур болж, гуньж гутрах үед биднийг сэргээж, биднийхээ буян заяаг түшиж яваа гэдэгт итгэдэг ээ.
Ижий минь ч аавтай минь уулзаад хоёулаа бурханы орондоо үр хүүхэд биднийгээ хараад л сууж байгаа гэдэгт итгэнэм. Хүүхэд байхад өглөөгүүр аав ээж хоёрынхоо дүнгэр дүнгэр ярихыг сонсоод ямар их түвэгшээдэг байв даа. Аав ээж хоёр минь одоо охиныхоо хажууд тэгээд нэг ярьдаг ч болоосой. Хайртай та хоёрынхоо тэр намуухан яриаг чагнаад унтаа сэрүүн хоёрын дунд жаргалдаа мансууран хэвтэхсэн.
Охин нь та хоёртоо дэндүү их хайртай ч ачыг тань өчүүхэн боловч хариулж чадаагүйдээ одоо ч харамсдаг. Гэлээ гээд ертөнцийн жамыг яалтай. Та хоёрын минь үргэлжлэл болсон үр хүүхдээ л сайн хүн болгон хүмүүжүүлж өсгөхөөс өөрийг хийж үл чадна.
Аав ээж хоёр минь тэнгэрээс охиноо харж л байгаа даа. Охин нь та хоёрынхоо санааг чилээхгүй аз жаргалтай амьдарнаа.



Сэтгэгдэлүүд:
chinii min sain saihan ger bul ur huuhedtei tuluv tuvshin amidrach baigaa chin hariulj baigaa ach n yum aa, uuruur ted bidnees ihiig huseegui huseh ch ugui...
aavtaigaa odoo neg uulzah yumsan daa...
чамаар бахархаж байгаа...ийм охин түрүүлж өсгөсөндөө...хайртай шүү эгчдээ
Батаа: Харин тийм гэсэн гэхдэээ яагаад ч харамсахгүй байж чадахгүй л дээ
Цэнхэр шувуу: Харин тийм хө
ААА: Сайн уу сайхан хүүхнээ. Уучлаарай уйлуулсанд. Амьдрал сайн гялалзаж байгаа биз дээ миний найз. Чамд дандаа баярлаж явдаг шүү. Би нь гэхдээ бас их муу хүн байгаам даа тэ. Уучлаарай хө.
миний хайр энэ бичлэгт яааг жилийн өмнө хамгийн анх сээгий бичиж хэ хэ
эртүүд бид хэд караокед сүүний үнэртэй ээж билүү тэр дууг дуулж бсн чэн Шү. элэг эмтлээ хаясн нэг харсан хөөрхий уйлцан суужийна. тэгснээ та нар ч азтай хүмүүс юмаа. би аавыхаа нэрийг ч мэдхгүй ээжийхээ барааг ч хараагүй ээж ямар үнэртэй байдагыг ч мэдэхгүй аав яаж загнадагыг ч мэдэхгүй, харин та нарт дурсамжууд чинь бхын. ядаж л дурсаж явах юмтай бна гэдэг чэн сайхан юмаа тэ
гэж хэлээд.......
чи бас л урсгачихлаа
хайртай шүү
Аав тань сэтгэлд тань бүр ойрхоон байгаа аниа минь.
Жиргээ: Баярлалаа хө. Тэгж байгаа гэдэгт үргэлж итгэдэгээ
Анжелик: Баярлалаа.
Наргил: Тэгэлгүй яахав бичас
Цасаа: Энэ л зүйлийг хүн бүх яг одоо ойлгоосой
tsagaan suunii urgamal
бид хэд ээжийнхээ өвөрт оржаагаал хамаг сайхан дурсамжуудыг нь яриулдаг байлааа...нээх гоё санагдана тэгээл өвөрт нь хөлд нь бид гуруу унтаад өгдөг байжүүлээ..
Сэтгэгдэл үлдээх: