МИНИЙ САЙХАН ААВ

    Хайртай аавынхаа охин нь болж энэ хорвоод мэндэлсэндээ хаа нэгтээ хэн нэгэн муу хүний үр болгож төрүүлээгүй бурхандаа баярлаж явдаг юм. Охинд нь хайртай аавтайгаа хамт байх хугацаа даанч богино байжээ. Аавынхаа ухааныг гүйцэхээ байг гэхэд дөхөж ч очих чадал яг одоо охинд нь алга даа. Ингээд хайртай аавынхаа тухай хэдэн сайхан дурсамжаа бичихээр шийдлээ.

    Миний аав сайхан эр хүн сайн аав байсан. Сургуулиа төгсөөд ажиллаж эхлэж байх үед миний аав ээж 2 тэтгэвэртээ гараад тэр үеийн аав ээжүүдийн жишгээр хэдэн хүүхдээ цайны сүүтэй, өвлийн идэштэй байлгах гээд бага байхдаа хурга ишиг хариулж байсныг эс тооцвол мал мэдэхгүй хэрнээ хөдөө гарч хэдэн малтай болсон байлаа. Би гэдэг хүн аймгийн төв дээр ажил хийнэ. Аав минь хагас сайн өдөр болгон намайг авахаар хөдөөнөөс ажил болгон 30 гаран километр газраас гурван дугуйтаа унаад ирнэ. Бүтэн сайн өдөр намайг байгалийн сайханд агаарт амрааж сүү цагаан идээ идүүлэх гэж л тэр шүү дээ. Ажил тарах болоогүй байхад ирлээ гээд уурлана, хүлээж бай одоохон л доо гээд л эрх ч  байж сайхан ч байж дээ. Аав минь миний ажил дуусахыг хүлээгээд л гадаа байшингийн сүүдэрт зогсож л байдагсан. Одоо бодоход даанч тэнэг байж дээ. За тэгээд гэртээ харих болоод явахад нэгэн өндөр давааг давж байж очих ёстой зуны халуунд гурван дугуйт нь халаад явахгүй байсхийгээд л хөргөөхөөр зогсоно зогсох тоолонд л би гэдэг хүн ууртай нь аргагүй бууна даа. Ингэж явсаар гэртээ очоод л аль өнгөтэй өөдтэйг нь идэж өгөөд унтана. Өглөө нь ээж маань миний охион үхрээ хураагаад ирээ гэж дуудах нь миний хувьд тухайн үедээ хамгийн хэцүү ажил байсан. Намайг босохгүй удахаар аав маань за хөгшин нь яваал ирье л гэнэ. Аавыгаа амраахгүй яадаг хүүхэд вэ. Би сонсож байвч унтаад л байна. Үхрээ хураагаад ирсэн хойно яалт ч үгүй босдог байлаа. Нэг дэхь өдрийн өглөө намайг ажилд минь хүргэж өгөхөөр 6 цагт хоюулаа гурван дугуйтаараа гараад жийнэ дээ. Ийм л нэг тэнэг охин байж дээ.
    Аав минь их дээд сургууль төгсөөгүй ч өөрийн хүчин чармайлтаараа орос герман хэл сурсан. Орос хэлнээс жүжиг хүртэл орчуулах хэмжээний хэлний мэдлэгтэй, германаар бол хаана ч хүнээс гуйхгүй хоолоо олоод идэх хэмжээний байсан. Ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг шаардлага өндөртэй сайн удирдагч байсан. Ажилчид нь ааваас минь их эмээдэг одоо хаана ч таарсан аавын минь талаар сайн сайхан дурсамжуудыг ярьдаг болохоор хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн хүн байсан  нь мэдрэгддэг юм.
    1986 оны майн нэгний баяраар юмдаг. Баярын жагсаал дуусаад аавынхаа өрөөнд нэг найзынхаа хамт орлоо. Аав маань бид 2-ын зургыг авч өгөөд миний хүүхдүүд наадхаа ид гээд гадна талд нь улаан хальс наалдчихсан чихэр өгсөн юмдаг. Бид 2 ч амандаа хийвүү үгүй юу аав минь тачигнатал инээгээд л сайн хүлх хүлх гэжийна аа. Нэг л бишээ чихэр амтагдах биш ам дарвиганаад л явчлаа. Би ч орилоод та юу өгсийн гэтэл аягатай ус өгөөд наадхаасаа сайн уу гэж байна аа. Манай найз ч тэнд таг болцон. Хоюулаа жаал ус ууж ууж л явсан юмдаг. Харих замдаа голын уснаас залгилаад л тэгээд ч ам маань дарвиганахаа болихгүй л байж билээ. Одоо ч тэр үед аавын минь инээж байсан царай харагдах шиг болдгийм даа. Өрөөндөө олон янзын цэцэг, помидор ургуулдаг байсан тэрэн дунд нь халуун чинжүү байсан юм билээ. Түүнийгээ нунтаглаж чихэрт наачихаад хүмүүсээр тоглоом хийдэг байсаны нэгэнд нь би өртсөн хэрэг. Аавын минь ажлын гадаа олон янзын цэцэгс алагласан сайхан орчин байдаг байсан. Нутгийн минь нэг нэртэй уулын баримлыг хүнээр бариулаад түүнийхээ эргэн тойронд нь усан мандал хийсэн байсан юм даа. Зах зээлийн шуурганаар тэр зүйлс ор сураггүй алга болсоон. Зуны халуун өдөр аавынхаа ажил дээр очих их дуртай байсан. Цэцэгнүүдээ услах зорилготой усаар нь нэгнийгээ шүршиж тоглоно. Аавынхаа өрөөнд зургаа авахуулах гэж бас кино үзэх үзвэрийн мөнгө салгах гэж мөн ч олон орсон доо. Ийм л сайхан хийсэн ажилтай бахархах юмтай авъяастай аавтай хүн дээ би.

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-04-17 00:29:28
сайхан дурсамж байнаа....үнэхээр аавууд гэдэг бидний минь бахархал шүүү..хэхэ тэр чихэр хүлхдэг нүдэнд харагдчихлаа...хөөрхөн ш дээ
2. nini (зочин) | 2008-04-17 08:54:50
Болжмороо үргэлж миний анхны уншигч болж байдагт найз нь баярладаг шүү.
3. amor | 2008-05-12 08:55:19
гоё дурсамж ...
аав гэж их сайхан дөлгөөхөн өндөр уулс шигээ..
би аавынхаа тухай огт санадаггүй юм, 5 нас гэдэг уг нь ой ухаан орцон л баймаар ...
4. Nini | 2008-05-12 13:56:28
Amor: Миний найз яаж санах вэ. Найз 5 настай байтугай юм аа санадаггүй ш дээ
5. erhtsas | 2008-05-12 14:58:58
Гоё өдөр байнаа,орсон блог болгон л сэтгэлд дотно сайхан дурсамж бас сайхан амралтын тухай бичиж.

Аав хүн гэдэг сүрдмээр хирнээ дэндүү уяхан тэнгэрлэг хүмүүс шүү,сайхан дурсамж байна.
6. Nini | 2008-05-12 15:12:19
Цасаа: Чиний аав ч их сайхан хүн байна лээ. Аниа нь уншсан
7. Mongoljingoo | 2008-05-12 15:18:38
Goe dursamj bna shuu. My aav ch gesen saihan hun bdag. Aav eej 2 minii shuteen mini bgaan
8. Nini | 2008-05-12 15:27:21
Монголжингоо: Сайхан дурсамжуудаасаа бичээрэй. Чиний блогт зочилно оо.
9. ТАРЧЛААН | 2008-05-12 15:34:09
ГАЙХАЛТАЙ. НАДАД БҮХ ЮМ БАЙДАГ. БИ.......БҮХ ЮМТАЙ ХҮН. ХАРИН НЭГ Л ЮМ ХАА Ч ҮГҮЙЛЭГДЭЖ, НЭХЭГДДЭГ ЮМ.
10. Nini | 2008-05-12 15:47:43
Тарчлаан: Надад бол нилээд хэдэн зүйл үгүйлэгддэг
11. @ngarag | 2008-11-11 15:05:44
Сайхан дурсамж байна.

Муу аавыгаа саначихлаа... Маргааш өглөө утас цохино оо.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.