Би үртэй хүн

Би охинтойгоо аль болох илэн далангүй байх юмсааан гэж боддын. Илэн далангүй байгаарай өөрт тохиолдож байгаа бүхнээ хэлж ярьж зөвлөж байгаарай гэж гуйдаг юм.

Үртэй хүн байхын, эх хүн байхын жаргал гэдэг жаргал жаргалын дээд гэж боддог юм шүү. Хүүхдүүдтэйгээ бага гэлтгүй ярилцаж суухдаа л би эх хүн гэдгээ бүрэн мэдэрч тэр хэрээр жаргалтай болдог. Охин хүү хоёрынхоо л бяцхан зүрхэнд энэ ертөнцийн хамгийн сайхан хүн, хөөрхөн нүдэнд нь хорвоогийн хамгийн хөөрхөн эмэгтэй болж харагддагаа мэдрэх ямар жаргал гээч.

Охинтойгоо утсаар ярих тоолонд

  • Ээжээ дулаан хувцасаа өмсөөрэй
  • Хоолоо идсэн үү
  • Ядруузай
  • Хайртай шүү гэсэн үгсийг сонссон цагт нисэх мэт жаргалд умбаад л явдаг даа. Сүүлийн үед бол маскаа зүүж байгаа юу гэх үг нэмэгдэж дээ :)

Би үртэй хүн үрээсээ ийм үг сонсон жаргадаг ч эжийдээ, аавдаа ийм үгсийг би хэдэн удаа хэллээ дээ гэж үргэлж бодоход хүргэдэг охиндоо ээж нь хайртай.

Миний бичсэнийг уншин суугаа та жаргал зовлон юу ч тохиолдлоо гэсэн аав ээжтэйгээ хуваалцаж байгаарай. Та эжий аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэж бодоод өөртөө тохиолдсон таагүй зүйлсийг нууж яваа бол хожим нь аав нь ээж нь харамсаад барахгүй байх тийм тохиолдолд битгий хүргээрэй гэж гуйх гэсэн юм.

Амьдралын нугачаанд бүдрэн сэтгэлдээ шархтай яваа хэн нэгнийг хараад ирээдүйд ийм л үе тохиолдвол охин минь, хүү минь надаас тэр сэтгэлийн шархаа нуун явах вий гэж битүүхэндээ эмзэглэн боддог.

Та аавдаа ээждээ хайртай гэж хэлж халамжилж чаддаг шигээ тохиолдоод байгаа бэрхшээлээ ярьж зөвлөж, хамтдаа тэр бэрхшээл зовлонг яагаад туулж болохгүй гэж...

Намайг зовоолоо гэж үрдээ хэлэх эрхгүй ЭХ ХҮН би.

Сэтгэгдэлүүд:

1. Юки (зочин) | 2009-11-04 11:37:15
Намайг зовоолоо гэж үрдээ хэлэх эрхгүй ЭХ ХҮН би.

Энэ нээрээ үнэн үг шүү. Охиноо эрүүл цовоо байхад нь ядаргаатай юм бэ чи цаашаа бай гэж хэлчихдэг. Дараа нь охиноо өвдөөд нүд нь давхраатан гархилсан байхыг хараад миний охин ээждээ эрүүл л байж тус болоорой. Хэзээ ч дахиж охиноо ядаргаатай гэхгүй, тархий минь эргэтэл чалчаад, ядартал минь инээж хөхрөөд л явж байх нь ижийнх нь жаргал шүү гээд л үглэн үглэн гуйдаг. Охиноо ямар нэгэн зүйл надаас нуугаад битүүхэн шаналаад явах вий гэж бодохоос үхтлээ айдаг. Эх хүний хамгийн хүсэшгүй зүйл л тэр байх доо.
2. эрхэм цэцэг | 2009-11-04 11:39:56
hoorhon ymaa manai egch

xexe hicheenee
3. Nini | 2009-11-04 11:46:37
Юки: Тийм шүү. Балчир том жижиг гэлтгүү хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Эрх хонгор зан гэдэг чэн ээжтэй л хүний зан юм шүү гэж үг байдаг тэ. Тийм л байгаасай гэж хүсдийм.
Эрхэмцэцэг: Тэгээрэй үргэлж тийм байгаарай
4. amor | 2009-11-04 11:53:45
тийм шүү хайраа..
үрийнхээ үнэнч найз, зөвлөгч байна гэдэг эх хүний эрхэм үүрэг шүү дээ.
бид үртэй хүмүүсээ..
5. nekee | 2009-11-04 12:03:33
cham shig eej olon baigaasai.eroosoo banjgiin ondor eejeer shalgaruuluul taarna
6. Nini | 2009-11-04 12:08:36
Аморка: Харин тэхх хичээх л юм доо Үнций
Некээ: Хэхэхэхэ юун өндөр иж вээ дээ. Гэсэг хүмүүсийн эмэг шүү харин хаха
7. nekee | 2009-11-04 12:25:16
түгүүл ӨНДӨР ЭМЭГ л гий
одоо үед хүний оронд өөрийгөө орлуулж боддог хүн нээрээ ховох шүү
8. nekee | 2009-11-04 12:26:12
ховор шүү
9. molor | 2009-11-04 12:34:04
ээжтэйгээ бүх цаг үеийн туршид анд нөхөд шиг л харилцаатай байж ирсэн дээ. одоо охин маань ч бас найзын яриа хөврүүлээл, хэхэхэ
10. Nini | 2009-11-04 13:33:58
Нэкээ: Хэхэхэхэ
Молор: Бүх л ээжүүд ийм байгаасай тэ.
11. Жиргээ | 2009-11-04 20:11:01
banjgiin undur eej ee
12. LoLa Bunny | 2009-11-04 22:13:03
Жаааа, хэлж ярьж байя аа . Нини эгч ингээл нэг гоё шүү, үнжий
13. Nini | 2009-11-04 22:13:16
Sexy Jirgee ai
14. Nini | 2009-11-04 22:14:04
Аниргүй: Онц хүүхэд хэлээл яриал байвал ээж нь баярлаал зөвлөөд байна шүү дээ.
15. chimgeeitgel | 2009-11-04 22:50:31
сайхан бичжээ, охин нь сайн охин байна даа.
16. Oyuna | 2009-11-05 06:28:54
миний хайр чинь хамгийн сайн ээж байтугай хамгийн сайхан бүсгүй шүү дээ энэ хорвоо дээрх..

би нь бол хамгийн муу охин бас хамгийн муу ээж бөлгөө....
17. Agai | 2009-11-05 06:43:59
үнэхээр хөөрхөн ухаантай үр байна даа
18. SSunday | 2009-11-05 08:30:38
"Үртэй хүн жаргалтай" гээд нээх гоё дуу байдаг.Энэ ч үнэн үг шүү. Хүүхдүүдтэйгээ санасан бодсоноо илэн далангүй яриад найз шиг байгаад сурчуул зүгээр байх аа.
Танай охин яасан хөөрхөниен. Жаахан байж ухаалаг хүүхэд байна шүү. Чи эх үндсийг нь гайгүй сайн тавьсан байна. Болж дээ, хөөө.
19. Nini | 2009-11-05 09:33:19
Чимгээ: Тийм шүү сайн охин.
Оюуна: Хажууд нь ирчүүл л сайн охин бас ээж болкээд байгаан
Агай: Баярлалаа.
Сандэй: Харин тиймээ хө
20. nekee | 2009-11-05 09:37:49
ингэхэд Кула зохиолоо дуусцымуу Мидог гэхээ байцан байшд
21. Nini | 2009-11-05 09:42:18
Нэкэээ: Хүлээгээд эмгэн болчих гээд байнаааа хаха.
22. Сарнайха | 2009-11-05 09:43:45
эртээ урьдын цагт нэг эмээ байж гэнээ, за одоо ч хөөрхий байдын. тгс би тэр эмээд миний муу ганц охин гэж ярьжаагаад загнуулсийшд, хүн үр хүүхдээ ердөө тоогоор ярьэ болдгүйн гсн, миний хоёр хүү, миний гуруун охин нтр гээд тоо зааж битий ярьж бай гээд бсын шүү хэхэ
23. nekee | 2009-11-05 09:58:21
Сарнайх сайн уу мэнд юм болуу гж мснжрт орж харлаашд ха ха
24. LuZa | 2009-11-05 10:04:13
Би ээжтэй хөөөн
25. medicalscience | 2009-11-05 10:17:37
saihan eej
26. Nini | 2009-11-05 10:20:17
Хайр: Зо одоо тэгж тоолкууу ээ хахаха
Нэкээ: Наа чэн жаргаал үхццц хахаха
Луз: Бас эрх хонгор ааштай гэжууугаа
Мэди: Ээж бүхэн үрдээ сайхан дааа
27. Оогий | 2009-11-05 10:42:15
сайн охин шүү би хэхэ сайн ээж болноо.......
28. chim (зочин) | 2009-11-07 07:53:07
hey nini boljmor sain uu ? Boljmoriin tuhai buur yrihaa ch baijee
29. Nini | 2009-11-08 12:50:45
Оогий: Сайн ээж болноо хө
Чим: Болжмор маань сайн сайн
30. Я.ОДГЭРЭЛ (зочин) | 2009-11-08 12:52:05
ТА УГААСАА САЙХАН ЭЭЖ ГЭЖ НАДАД АНЗААРАГДСАН ШҮҮ.
31. Nini | 2009-11-08 13:06:51
Одгэрэлээ баярлалааа. Чи ч орчин үеийн сайхан ээж болноо Бивол хуучинсаг талдаа шүү дээ хэхэ
32. tungaamnh | 2009-11-08 13:12:36
би ч гэсэн ээж шигээ ээж болж чадах болов уу гэсэн айдастай байдаг
33. Nini | 2009-11-08 13:14:21
Тунгаа: Яг одоо ч гэсэн ээжийгээ орлоод байдаг юм билээ ш д.
34. Я.ОДГЭРЭЛ (зочин) | 2009-11-08 13:14:34
ЭЭЖ БОЛНОО ТЭГЖ БАЙГААД. ХЭХЭХЭ
ЭЭЖИД ХУУЧИН ШИНЭ ГЭЖ БАЙХГҮЙ Л БОЛОВ УУ.
35. ЗОРИГТ8 | 2009-11-08 13:14:53
гялз охинтой болий байз
36. Nini | 2009-11-08 13:16:45
Одгэрэл: Хуучин шинэ гэж байлгүү яахуу байна ш дээ хэхэ
Зоригт: Тэгээч Охид аавдаа бүүр ч илүү хайртай байдаг.
37. medicalscience | 2009-11-08 13:19:57
amedral deer ch, blog dotor ch sain eej yumaa ta
38. tungaamnh | 2009-11-08 13:21:57
би гэхдээ хоёр дүүгээ хараад байхнээ эрэгтэй хүүхэд нь арай дээр юм шиг санагдаад байдышд хэхэ, эмэгтэй нь яахав яг над шиг араншинтай надтай хэрэлдэнэ, эрэгтэй нь яаж ийж миний ая талыг олж байгаал гадаа тоглох, писи тоглох, аяга угаахгүй байх эрх олоод авчина...
муу 2 дүүгээ бүүр саначлаа байна,
39. Nini | 2009-11-08 13:25:48
Мэди: Хэхэхэ хичээдиймаа дүү мээн
Тунгаа: Хэхэхэхэ Эсрэг хүйстний хайр гэдэг зөвхөн эр эм хоёрт ч байдаггүй. Эгч дүү ээж хүү гээл хуйвалдаж өгнө ш дэ хэхэхэхэ
40. pinkrose | 2009-11-09 13:25:27
Сайхан ч сайн ч ээж шүү та минь
41. Nini | 2009-11-09 13:28:20
Солонгон баярлалааа
42. erhtsas | 2009-11-11 10:36:30
Ээж аав хоёр болоод гэрийнхнээсээ юмаа нуух ёстой дургүй, гэхдээ хааяа санааг нь зовоох зүйлийг аргагүй эрхэнд нуунаа. Гэхдээ аниагийн бичсэнээс нууж болохгүй гэдгийг ойлголоо. Баярлалаа аниа.
43. Julia_976 | 2009-11-11 23:56:43
Хөөрхий охин минь миний маск угаах ажилтай болсоон. ккк.
44. Nini | 2009-11-12 14:16:55
Цасаа: Тэгээрэй хэлж байгаарай
Жулиа: Хэхэхэ эжийнхээ маскийг угааж өгөлгүй яахав

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.