Би: Сайн уу Гавьтаан
Г: Сайн Юу байна? Нини. Нини гэдэг чэн явж явж гитад нэр дээ тэ
Би: Тий ш дэ. Яасан би хятад цустай
Г: Аа яагаачгүй
Би: Тэрүүгээрээ ч бахархдий ш д
Г: Гадаад нэртэй болохоор чинь л. Монголчууд тэрийг чинь ойлгохгүй ээ.
Би: Харин тиймийм шиг байна лээ.
Г: Тэр Бээжингийн олимпийн 5 амьтний нэгийг Нини гэдэг байсын ш д.
Би: Тийм ш дэ. Ногоон нь тэр чинь би байхгүй ёо
Г: Цусны тухай чи худлаа хэлцээ
Би: Үнээн хө. Миний өвөө хятад хүн
Г: Чамд бас Монгол цус байгаа биз дээ.
Би: Байгаа байгаа монгол нь ч байна. Гитад нь ч байна.
Г: Чи хятадаар ярьдаг уу?
Би: Гүү гүү надад тийм боломж байгаагүй. Охиноо харин хятадаар яриулдаг болгожуугаа. Цус нь байгаам чэн
Г: Чи монгол хүн байх дуртай юу хятад хүн байх дуртай юу?
Би: Монгол аавтай монголд төрж өссөн хүн юм чэн мэдээж монгол
Г: Тэгээд чи юун сүртэй юм? Цусны хольцын төлөө охиноо хятадаар ярьж сураг энэ тэр гээд. Чи хэлж өгөх үү охиндоо дараа нь. Миний охин чамд хятад цус байгаа шүү битгий мартаарай энэ тэр гээд.
Би: Хэлнэ ш д. Миний охин мэднэ. Ээжийн өвөө хятад хүн байсан гэж.
Г: Өвөө чэн хятад, ээж чинь хагас хятад, аав чэн монгол. Чамд монгол нь давамгай байна. Бас чи түрүүн монгол хүн байх нь аятайхан байна гэсэн. Чамайг хэн ч харсан хятад гэхгүй. Чи монгол хүн шиг л ярьж, бичиж, амьдарч байна. Гэтэл заавал хятад цусаа санаж үр удамдаа үлдээх нь тийм чухал юм уу?
Би: Хятад цус байгаа нь үнэн юм чэн хэнд ч хэлдий ш д. Чухалаа хө. Би өвөөгөө сайн мэднэ.
Г: Хятад цустай хүмүүс ингэдэг үү ер нь?
Би: Зарим нь тийм биш байхоо.
Г: Хятадын геополитикийн бодлого энэ тэр гээд л байдаг бас ор үндэсгүй ч юм биш л д. Даяар монгол энэ тэр гээд дэндэнэ л дээ.
Би: Над бол тэр геополитик энэ тэр нээх чухал бишээг. Би ямар нээх том хүн биш. Гэхдээ л хятад цустай хүн шүү гэж бодогдоол байдын.
Г: Том жижиг хүн нь ч яахав явж явж Хятад гээд том лууны тэвэрт жижигхэн монгол багтахаар нөхцөл байдал үүсвэл чиний үзэл санаа ямар байх вэ?
Би: Энэ янзаараа томчууд нь заваараад байвал тэврүүлий ш д.
Г: За жишээ нь Хятадын аюул нөмрөөд ирвэл монгол нутаг минь гэж шимшрэн уйлна. Юу чадахаа хийнэ гэж үзнэ. Юу ч хийж чадахгүй байлаа ч. Харин чиний хувьд? Миний өвөөгийн л ижил хүмүүс шүү дээ гэж бодох уу?
Би: Тэгэлгүй яахав. Өвөөгийнхөө өвөрт өссийн чэн.
Г: Явж явж цус ч яахав өнгөрсөн хорвоо гэж бодий. Цэв цэвэр монгол цус ч гэж юу билээ. Гэхдээ монгол нутаг, монголын агаар ус, монгол болж амьдарчихаад гомдолтой л юм яая гэхэв дээ J
Би: Харин тийм д яая гэхэв
Г: Чиний буруу биш. Өвөө чинь лаг юм. Гэхдээ чиний эх орон чэн аль юм эцсийн эцэст?
Би: Миний эх орон монгол ш дэ. Гэхдээ л хятад цустай гээд бодогдоод л байдаг юм.
Г: Хужаа тэнэг хужааг устгая гээд байхаар чамд ийм өмөөрөх маягын сэтгэл зүй үүсэв үү. Эсвэл угаасаа л хятадад талархдаг байсан уу?
Би: Хэн ч ернол өвөөгөө хүнд муулуулаад байя гэсэн бодол байдаггүй ш д. Тийм бодол сэтгэл л байдаг. Түүнээс хятад гээд үндсээр нь бодож үздэггүй ээ бараг.
Г: Эрт цагт монголын нэг хан хятад хатан аваад 2 сайхан хүү төрүүлж. Тэднийг өсөж том болсон хойно. Эцгийг нь манж хятадууд гэрийн хорионд байлгаж, эх нь эцгийг нь асарч байх үед хятадаас яах аргагүй тулгалт ирсэн энэ үед 2 залууг урьж цэргийг жанжин болгож ойрд руу дайтуулна гэсэн гэнэ ээ. Ой муутай болохоор яг хэний үед гэдгийг мартчиж. Та 2 бол манай агуу их хятад эхийн хэвлээс төрж, хятад эхийн сүүгээр амласан хүмүүс гэж. Тэгтэл тэр 2 бид монгол газар шороонд төрж өссөн монгол хүмүүсээ гэж эсэргүүцээд.
Би: Би өөрийгөө монгол хүн биш гэж хэлээгүй ш дэ.
Г: Дүүг нь ахынх нь нүдэн дээр цаазлаж, дараа нь бас дүүг нь цаазалжээ. Би зүгээр л үзэл санааны талаар ярьж байна. Би түрүүн гомдолтой л юм гэж хэлж байснаа л тодруулж байна.
Би: Хүмүүс ийм үзэл санаатай байхад чи юу боджээн гэж үү?
Г: Хэхэ Чи мэдээж идэвхитэй бодоод төлөвлөөд байгаа биш ядаж чиний охин яагаад зүгээр монгол охин болж өсөж болохгүй байгаа нь гомдолтой байна. Түүнд хятад цустай гэдгээ мэдэх тийм чухал уу? Монгол нутгийн агаар ус, хүн амьтан байгаль дэлхий, уламжлал, наадам, цагаан сар ер нь монгол ахуйд гомддог, дургүй л биш юм бол охиноо монгол болгоод л өсгөж болохгүй байсан уу?
Би: Хэхэ юу гэж гомдохуудээ.
Г: Охин чинь бас өөрий хүүхэддээ хэлнэ.
Би: Хүмүүс яагаад хятад гэхээр ийм бодолтой байдын. Миний өвөө орос байгаад би охиндоо орос хэл сургаж байна гэвэл чи ийм зүйл ярих уу?
Г: Хэхэ үгүй.
Би: Тээд
Г: Хятадууд өөр, оросууд өөр, монголчууд хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Монголчуудыг ойлгох хэрэгтэй ш дэ.
Би: Би хүнийг хүн гэдэг талаас нь харахыг бодды ш д. Хар шар хятад америк, гомо лесби хамаа намаа
Г: Гэхдээ 100 200 жилийн дараа монгол гэдэг улс байж байгаасай гэж боддий ш д. Нэг муу монгол шуу юм болохоороо. Жижигхэн улс, хэтэрхий цөөхүүлээ.
Би: Тээд ирж үр удмаа олон болгож хувь нэмрээ оруул л даа
Г: Оруулах гээд оруулах хүчээ зузаатгах гээд энд суужийн.
Би: 300 шахам мянган нөхөн үржихүйн насны монголчууд үр хүүхдээ ч гаргахгүй, зарим нэг хүүхдүүд нь монгол гэдгээ мэдэхгүй америк солонгос болоод өсөж байна шүү дээ.
Г: Нутгаа санан үхэн алдаад байжийн даа. Би очноо ихдээ 4 жил. Энд төрсөн монгол хэлээ ч мэдэхгүй монгол бацаанууд зөндөө байна. Тэхэд хятадууд айхтар юм. Асуувал осолтгүй монгол л гэж хэлнэ. Яс юман дээр монгол гэж юу ч билээ монгол нь хаана ч байдын мэдэхгүй л бацаанууд зөндөө л байна.
Би: Тийм байх шүү. Мэдүүлэх л хэрэгтэй дээ ядаж 6,7 нас хүрэхээр нь.
Г: Хятад муухай гэхээсээ илүү тийм монголчууд жинхэнэ гэцүү байна даа. За яахав би нээх цочирдож гайхсан ч үгүй. Гэхдээ анх удаа л сонсож байна. Зүгээр бодоод үзэхэд гайхах юм алга. Одоо яахуу д тэгээд надад ч чамд ч гомдол ч байхгүй буруу ч байхгүй хэхэ.
Би: Хэхэ
Г: Монгол орны голомт үүрд мандан бадрах болтугай.
Би: Мандан бадраг.
За ингээд Гавьтаан маань хобби болсон гал тогоо руугаа явж одлоо доо.
Анх удаагаа хүнд ийм урт удаан хугацааны турш худлаа хэлж үзэвээ. Бас үзэл бодлын хувьд ч өөрийнхөө үзэл санаанаас зарим заримдаа гажиж явлаа.
Бас их хөгжилтэй байсан шүү хэхэхэ.
Уучлаарай ГАВЬТААНАА. Хэхэхэхэ. Энэ овоо урт чаат болсын. Найруулга хийсэн шүү хө.



Сэтгэгдэлүүд:
Зоригт: Тэхх сайхан байсоо. Тэхдээ зарим нэгэн үзэл бодлууд үнэнгээсэ минийх шүү. хэхэ
яооосын би
хятад нэр гэж би ч ба смэдээгүй л явж бгаа ш дэ.
Мэди: Дүрмийг хайр найргүй зөрчжээнуу?
Чач: Алуулсан ч яахуудээ. Хаа холоос яав л гэж. Тэхдээ л жаахан айдастай л байна даа хахаха
Муу гавьтаан гал тогоондоо ороод гар нь салгалаад яасан болоо хихи
Болор: Хахаха уучил
Луза: Болж болж. хаха
Good: Хэхэхэхэ
Амор: Тэгүүл нь ярьж өгөмз
Луза: Хахахаха миний гитад дүү нар уу хаха
Чабу: Хахаха наад аргыг чэн эхэндээ хэрэглэсиймаа. Тэгээд илүү үнэмшсэн байх хаха
Гэндэн: Тэнэгт :p хаха
xa xa,
Чабу: Яасан яасан гэнэ ээ хэхэ
Тагнай: Болиорой чи ямар валиарын. хэлснээсээ буцаж энэ тэр. Тэгээдийвал чаатаа тэр чигээр нь баримттай тавий шөө хахахаха
Энэ Гавьтаан нүдэнд харагдаад инээд хүрээд байнаа ...ккк
Өө тэгэлгүй яахав хө.
Дэндэв: Чи ёо? хаха
iin: өөө ястай мятрашгүй үзсэээн.
Ми охин: Тийм л болжээн даа
Ананд: Гавьтаан гиад бишиш д угаасаан. хэхэ
Анжигай: хихи
Блогт: Би ёооо хэхэхэ
Гэндэн: Тэгээч тэгүүл яая даа гээд байгаа үснээсээ салчихиймсаа хаха
Бас дэнэг Дэндэв
Du: Бака бака
бүгдийнх нь ДНАг шалгуул энэ ад үзээд байгаа хүмүүс Мэдийгийн хэлсэнээр бүгд газарт булагдах байхдаа.....
Оюуна: Хятад цустай байж болноооо болийш дэ. болкуу юм байхгүй хайр
Сэтгэгдэл үлдээх: