Өнөөдөр миний хайртай дүүгийн баярын өдөр. Хайртай аав ээжийнхээ анхны үр болон мэндэлсэн азтай одтой дүү дээ.
Бурханы аврал, алтан гартай эмч нар, сайхан сэтгэлт ахан дүүс найз нөхдийнхөө сэтгэлийн дэм, чиний өөрийн агуу их зориг тэвчээрийн ачаар айхтар аюулыг даваад бидэндээ эргэн төрсөнд баяртай байнаа эгч нь.
Чи хэзээ ч ямар ч тохиолдолд миний эгч хэвээрээ байж чадахуу гэж бараг л үргэлж асуудаг байж билээ. Тиймээ чи бид хоёр чэн төөрч будилж яваад учирсан эгч дүү хоёр байхгүй юу. Одоо нэгэнт нэг нэгнээ олоод учирсан болохоор дүүгээсээ хэзээ ч салахгүй ээ.
Дүүдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргээд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Үргэлж эрч хүчтэй, баяр баясгалантай, инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай амьдраарай. Хайртай шүү. Олон олон жилийн төрсөн өдрийн баяраа хамтдаа тэмдэглэж үргэлж хамтдаа байна аа аниа нь амлаж байна.
Надад ийм сайхан дүү төрүүлж өгсөн аав ээжид нь баярлалаа.



Сэтгэгдэлүүд:
хоёуланг нь нэээх сайхан тэвэрчий байз
Tengert naran urd met banjigt Boljmor baina aa, bid udahgui uulzana gedegt harin buren itgeltei baina. tsag hugatsaa amardaggui bolohoor chamd tohioson hund buhen bas uliran holdoj baigaa.
hovorhon duu mini, bi buruutai, chamd iim gai tohiosond ah ni ih buruutai, hamgaalj chadaagui bolohoor. tenger giine ee, udahgui
Эрч хүчир, энгүүн сайхан сэтгэлт Болжмор аниадаа төрсөн өдрин мэнд хүргэе!!! Олон зүйлийг танд хэлэх гээд сэтгэлд овоороод л байгаа, байхгүйд нь хэлэхгүй ээ, ирэхээр нь хэлнэ гээд хадгалаад л байгаа, хурдан л ирээрэй аниа минь.
Тандаа болон таны хайртай бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсье!!!
нийлээд бөөгнөөрөөд хөгжилдөх цаг мөчийг тэсэн ядан хүлээж байна.
Сэтгэгдэл үлдээх: