Намбалагхан алхаатай урт үстэй нэг бүсгүйтэй танилцаж нөхөрлөснөөс хойш зөндөө л удаж. Хоёр гурван жил ч билүү гэж санагдах.
Цаг хугацаа гэдэг өдөр хоногийн тоололд байдаггүй санжээ. Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа болохоор энэ хүнтэй танилцаж нөхөрлөөд хэр удаж вээ гэдгээ нилээн сайн бодлоо. Тэгсэн жил хүрэхтэй үгүйтэй л хугацаа өнгөрсөн байхын. Цаг хугацааны алслал хүний сэтгэлд л байдаг уртасгаж ч бас богиносгож ч болдог уян хатан хэмжүүр юмсанжээ гэж нэг бодож үзэв.
Күүтийн маань бидний хэдэн нөхөддөө бичсэн нэг нийтлэл байх Цэцэг түүлээ би гэсэн нэртэй. Энд өөрийгөө яах аргагүй зөвөөр тодорхойлсон байдгийм. Хайрлах, хайрлуулахын сайхныг мэдэрч яваа азтай, сайхан эмэгтэй. Бас дэргэдэх нөхдөөсөө сайн сайхныг нь олж хараад хайрлах тийм нэг мэдрэмж энэ бүсгүйд лавтай бий.
Жижкэн биендээ багтахгүй их хайр тээж явдаг хүн дээ. Чамаар минь хайрлуулж яваа тэр нэг залуу ч азтай хүн байгаам.
Блогоос нь та түүний хэн болохыг мэдэрч лавтай чаднаа гэдэгт итгэлтэй байна.
За ийгээд хайртай найздаа /энэмоо чэн ууг нь бацкаан л даа хэхэ/ төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал инээд хөөрийг хүсье.
Энэ сайхан охиныг тээж төрүүлсэн ээжид нь баярын мэнд.
Энэ сайхан ээжийн охин болж төрсөн гүнжхэнд нь бас баярын мэнд.
Баяраа сайхан тэмдэглээрэй. Бид хэд эндээ чиний төрсөн өдрийг тэмдэглээд бут авнаа гэж. Энд байхгүй байгаа нь чиний л буруу хэхэ.
Хайртай шүү. ББ-ийн хэд нь.



Сэтгэгдэлүүд:
ҮНЦИЙ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД
Та нартаа бүгдээрэнд хайртай шөө. Аз жаргал хүсий. ийийийий, уйлмаарч шэг
ҮНЦИЙ
Тэгүүл одоо тэндэглэхээс. Бага уугаарай. Намайг ээж хэлдийн Чи уг нь хамгийн эхний хэдэн жилийнхээ төрсөнөдрөөр эрүүл л байсан даа гэж.
мэнд хүргээд үнсий Күүтээ!!
сайн сайхныг хүсье
нандиндах гэжийна ууу кккк
ИНГЭЭД ҮРГЭЭЛГЭНД ЯВЧИХЫМААА
Төрсөн өдрийн баяраа хайртай түүнтэйээ хамт сайхан тэмдэглээрэй.
ээжид нь охинд нь аз жаргал хүсье
тэр сайхан сэтгэл чинь хаачууу хахаха
Сэтгэгдэл үлдээх: