Ээжээ охин нь тандаа хайртай

Д.Батчимэг

Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир
Шүлэглэмээр агуу хүн ээжийгээ л хайрла
Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт



Бурханд биш ээждээ л залбир
Бусдыг биш ээжийгээ л шүт
Буянт эх хүн ээжийгээ л хайрла

Холын бурхадаас илүү ээждээ л залбир
Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт
Хожим харамсахгүйгээр амьдад нь  ээжийгээ л хайрла

Бүхний дээд хүн ээждээ л залбир
Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт
Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла

Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир
Нас насны их буяныг нь шүт
Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла

Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт
Ондоог биш зөвхөн ээждээ л залбир
Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла


Амь амьдад нь ээждээ л залбир
Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт
Ачит эх хүн ээжийгээ л хайрла

Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир
Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт
Тэнгэрлэг эх хүн ээж:ийгээ л хайрла

Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла
Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт
Ээждээ л залбирч байж л бурханд залбир

Сэтгэгдэлүүд:

1. LoLa Bunny | 2009-07-30 23:43:33
Эвгүй шүлэг шүү.. оюутан байхдаа урлагийн үзлэгт уншиж байсын байна. Энэ яасан сайн тоглодог хүү вээ тэ
2. Nini | 2009-07-30 23:47:25
Silent: Тиймүү. Сайхан шүлэг уншдаг охин байхнээ.
3. SSunday | 2009-07-30 23:53:11
Сайн оо. Унтаач ээ. Цаг маш орой болсон бна шд, бүсгүй минь ээ.
4. Nini | 2009-07-30 23:57:22
Сандэй: Тийм байна аа хө. 31-нийг эхлүүлээд унтана даа
5. LoLa Bunny | 2009-07-30 23:58:52
гүй миний сайхан уншина ч гэж юу.. , тэр үед харин юу болсын бөө мэд, нэг мэдсэн ая яваад би баахан шүүгдчийн өмнө зогсжээсн.. юутай ч уншсан л юм шиг байлээ хэхэ
Та дандаа нээх гоё гэрээ сануулдаг бээгий оруулахымаа
6. LuZa | 2009-07-31 00:00:47
Банжигийн ээжүүдэд бас хайртай шөө...
7. Галдан | 2009-07-31 00:04:25
Авлигатай тэмцэх газар
Та авилгаас ангид байж чадна.
www.iaac.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Бурханд биш ээждээ л залбир
Бусдыг биш ээжийгээ л шүт
Буянт эх хүн ээжийгээ л хайрла
8. Nini | 2009-07-31 00:18:21
Silent: Гэрийн нь бодогдуулж байгаа бол овоо доо
Луз: Ээжүүдэд хайртай хайртай
Га: Үнэн үг дээ
9. LuZa | 2009-07-31 00:25:21
Санаадийнөөө...
10. Nini | 2009-07-31 00:29:32
Лууз: Санах ээжтэй байх сайхааан
11. nekee | 2009-07-31 01:21:43
orj ogdoggui end oruulchii .
aan chi jijhen hulteim bnasdeee chi ubdugnii hamgaalalttai yabj bai .heterhii jijig boluul calhi garhaar l unaad baidag geshiishd kkk
12. nekee | 2009-07-31 01:26:01
setgelees garsan ug setgeld hurnee gj bas saihan umshjee .ingehed chinii blog yagaad halitraad bnaa he he
13. SSunday | 2009-07-31 02:07:04
Энэ Ананд хүү мундаг хүү байна лээ.6/1-ны "Болзоо" нэвтрүүлгээр их хөөрхөн хэвлүүхэн ярьж байсныг санаж байна. Яасан ч сайхан шүлэг үү, ямар ч сайхан үнэн сэтгэлээсээ уншдаг хүү вээ. Баярлалаа, Ниничка. Д.Батчимэгийн шүлэг ч гэсэн маш сайхан шүлэг байна аа.
14. Nini | 2009-07-31 07:22:13
Сандэй: Тийм хө. Сэтгэлээсээ.
15. amor | 2009-08-01 08:58:59
би уйлаагүй шүү!!
битгий л дээ, ийийийийий..
16. Nini | 2009-08-01 22:33:16
Амор: Хайр мээн уйл уйл яадын. Би ч баахан уйлсооон.
17. Юки | 2009-08-02 12:08:50
:*
18. Agai | 2009-08-04 18:35:03
uneheer saihan ugs baina setgel neg l dogdlongui
19. Oyuna | 2009-08-05 02:07:01
сэтгэл зүрхээр биштий оролдооч гуйяааа

сайхан шүлэг байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.