Хүүгийн Хагалгаа Амжилттай Болжээ. OДОО Л БИДНИЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Бидний хэдэн залуусын санаачлан байгуулсан Шинэ Өглөө сангийн анхны үйл ажиллагаа болох Үлэмжбилгүүн хүүд туслах талаарх бичлэгийг эндээс та бүхэн уншиж байсан байхаа.

Хүүгийн эгчтэй холбогдон Үлэмжбилгүүн хүү маань Солонгос улс руу эмчилгээнд яваад хагалгаа амжилттай болсон талаар сонслоо. Аав Галсангийн утсыг Сарнайха гишүүнд  өгснөөр сая холбогджээ.  Хүүгийн хагалгаа амжилттай болсон бөгөөд 3 хоног ухаангүй байсны эцэст ухаан орж одоо сэхээн амьдруулах тасгаас жирийн тасагт шилжсэн юм байна.

Медикал Сарнайха хоёр маань маргааш Үлэмжбилгүүн хүүг Шинэ Өглөө Сангийн гишүүдийнхээ өмнөөс эргэх бөгөөд газар дээрээс нь өөрсдийн биеэр мэдэрсэн мэдээгээ та бидэнд дамжуулах болно оо.

Ямартаа ч хагалгаа амжилттай болж одоо хагалгааны дараах эмчилгээнд багагүй мөнгө шаардлагатай байгаа бөгөөд та бүхнийг бидэнтэй нэгдэж энэрлийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна.

Монголын маань ирээдүй болсон нэг ч гэсэн хүүхэд эрүүл саруул өсөн торниж бидний залгамж халаа болон эх орондоо ихийг бүтээх болтугай.

МАРГААШИЙН ТӨЛӨӨ - БИД ХАМТДАА

ЯГ ОДОО ТА БИДНИЙ СЭТГЭЛИЙН ДЭМ, ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ shineugluusan@yahoo.con

                                       nika7016@yahoo.com

Эсвэл банжиг зурвасаар холбогдоорой

 

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-03-31 15:06:41
Гэр бүл бүхэн аз жаргалтай байж хүүхэд бүхэн эрүүл байгаасай.
2. *САЙХАН САНАА* | 2009-03-31 15:10:10
нини эгээ би нэг 5000 төгрөг өгчмөөр л байна.. нөгөөх маань хариу нь маргааш хэлнэ гэсэн... цалин маань баасанд орчих байх..
3. Nini | 2009-03-31 15:12:12
Медикал: Тийм шүү. Ерөөл бат оршигээ
Санаа: Болноо бололгүй яахав
4. embi | 2009-03-31 15:13:00
сайн үйлс дэлгэртүгэй ээ
5. ВАФЛЬ | 2009-03-31 15:14:11
хугацаа алдалгүй орсон нь сайн хэрэг байна шүү.

хандив өргөнөө...
6. Nini | 2009-03-31 15:15:35
Эмби: Баярлалаа. Сайн санааны үзүүрт тосоо гэж.
Баап:Харин тэххх
7. Nini | 2009-03-31 15:16:57
Баярлалаагаа мартаад дарчиж хэхэ Баап
8. Сарнайха | 2009-03-31 15:21:57
маргааш Медикалтайгаа хамт хөтлөлцөж очоод газар дээрээс нь халуун цэгээс зураг хөрөгтэй нь баримтжуулааад ирнээ. бид хоёр үдээс хойш ажил хичээлээсээ чөлөө авч бгаад яваад ирье хэхэ
9. Ангараг | 2009-03-31 15:23:18
За, ашгүй дээ. Сайхан мэдээ байна. Туслалгүй яахав, Үлэмжбилгүүн дүүдээ.
10. Сарнайха | 2009-03-31 15:29:30
өдөрт бараг 2 сая гаруй вон төлж байсан гэнээ сэхээнд байхад нь тэгэд одоо бие нь цаг минутаар сайжирч байгаа гэнэ. харин төлбөрийн асуудал дээр гацчихаад ээж аав хоёр нь бүх л аргаа барж бгаан бнаа. солонгост бдг мжлкавын сайтад зар хүртэл тавьж хандивын данс нээсэн бн.
миний хүүгийн зургыг аваад нет дээр тавиад өгөх хүн бн уу гэсэн зарлал хүртэл монгол таун дээр бичээд наачихжээ.
үртэй хү гэдэг үрийхээ өмнөөс үхэхээс ч буцахгүй бх юм даа
11. silenttone (зочин) | 2009-03-31 15:41:25
huurhii min hagalgaa ni amjilttai bolson ashgui dee. Achtai buyantai saihan setgeltei humuus olon bgaa bhaa..
12. Nini | 2009-03-31 15:47:22
Сарнайха сайхан Сарнай мээн, Мэдикал мээн баярлалаа. Дэлхийн булан бүрт тарсан биднийг ингэж нэгтгэх нет гэж агуум даа
13. Nini | 2009-03-31 15:49:05
Ангараг хүний сайхан сэтгэлтэй та нар минь байна доо. Бүхнийг хийх чадал бидэнд байгаа шүү
Silent дүү минь харин тийм би энд баярлаал сууна та нарынхаа үгсийг сонсоод
14. LuZa | 2009-03-31 15:51:45
Би явахымсан хэхэ
Хэрэгтэй юм байвал хэдээрэй Сарнайха аниа минь
15. Nini | 2009-03-31 15:54:53
Луза баярлалаа. Сарнайх минь хэрэгтэй зүйлсээ Лузад хэлээрэй
16. iin | 2009-03-31 15:56:05
сайн байгаа бол болоо доо, тавыгч болтугай өгчихвөл уул нь, өрнөөс салахгүй, нэгнээс нь авч нөгөөд нь өгөөд л байжина,
17. Nini | 2009-03-31 15:58:13
Либра Баярлалаа хүний тус багадахгүй ээ
18. Сарнайха | 2009-03-31 16:02:14
Луза даанч хол арагл дээр бхын тэрнээс сөүлд бсн бол хөөрхөн дүүгээ хөтлөөд явжаагүй юу хамт
19. Nini | 2009-03-31 16:06:20
Сарнайхаа Онгоцоо хөлөглөөд очоод авчаач хэ хэ
20. Сарнайха | 2009-03-31 16:19:32
бхгүйшд 38-38 гсн бух бензтэйшд хэхэ
даанч далай дээгүүр авж чададгүйэн
21. Nini | 2009-03-31 17:06:10
Сарнайх: Ууг нь ч завь болчмоор л эд байна даа наа бэнз чэн. Минийхээс 1-р илүүм байна хэхэ
22. *NICE LADY* | 2009-03-31 17:40:56
ta buhniig saihan setgeliin ayniig hoer garaa urgun demjii, tsalin buugaagui bhoor haymraltai bgooo, duu n , gehdee 10.000 tugrug ugii, hend hezee uguh uu?
23. ВАФЛЬ | 2009-03-31 17:55:09
ХАЙР истоо их сонин сонсгоорой, тэсэн ядан хүлээе... уул нь 30 сая төгрөг хэрэг болж байна гэсэн
тэрийгээ олсон юм болов уу?

Асуух зүйл ямар их байнаа, чи минь асуугаад сайн мэдээлэлтэй болоод түргэн шуурхай олонд цацаарай, чадлаараа дэмжий...

Одоо яг хэдэн төгрөг цугласанаас, хэд нь хэрэглэгдсэн, хэд хэрэгтэй байгаа, хэзээ эмнэлгээс гарах? гараад яах энэ тэр гээд ....

Болбол зургаа ихээр аваарай...

Хувааж аваад блогтоо тавий... аян өрнүүлий...

Иш, үрийнхээ төлөө элгээ эмтэлж байгаа аав, ээж нь төсөөлөгдөөд гачин болоод байнаа... эвий гэж....
24. ВАФЛЬ | 2009-03-31 17:57:30
НАДАД ЗУРАГ, ОДО БАЙГАА БАЙДАЛ, ААВ, ЭЭЖИЙН БАЙДАЛ, ЯМАР АЖИЛ ЭРХЭЛДЭГ ЭНЭ ТЭР ГЭЭД .... гуйлгахгүй блогтоо тавиад өгий л дөө, тэр аав, ээжид.
25. ylp_oodrog | 2009-03-31 17:59:08
Танай байгууллагатай хамтран ажиллах санал байна. Манай төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа юм..
26. Nini | 2009-03-31 18:15:46
Nice: Баярлалаа дүү минь. Далайд дусал нэмэр шүү дээ
Вафль: Баярлалаа хө. Энэ чинь л бөөн тус шүү дээ хө
Өөдрөг: Баярлалаа холбогдонооо яг одоо
27. Энгийн үг | 2009-04-01 02:42:57
saihan uils buhen delgereh boltugai
28. Oyuna | 2009-04-02 10:38:49
сайхан мэдээ байна

би яахаараа мэдээгүй байдаг билээ
29. Сарнайха | 2009-04-02 10:43:29
яваад ирлээ хонгоруудааа

нэг конфдуул яасын тайлангаа тавьмаар бн ккк
30. closefriend | 2009-04-03 09:58:24
Ах эгч нар чинь, Монголын ард түмэн чамдаа тусалнаа.
Миний дүү. Биднийг ч гэсэн битгий орхиорой.
Амиа хувааж төрүүлсэн эх чинь,
Аман дахаа хуваах эгч чинь,
Аргаа бартал зүтгэж буй аав чинь,
Алаг дэлхийд чамаар дутах эх орон чинь байна.
Миний дүү чадаж л таарна.
Монгол эр хүн шүү дээ.
31. erhtsas | 2009-04-04 14:11:29
Хүүд тусах гээд гэрийхэндээ уриалга гаргах нь холгүй л сууж байна, удахгүй бид жаахан ч гэсэн туслана аа.
32. aagi (зочин) | 2009-04-04 18:40:48
bi japanees 10myangan yen ugmuur bn. harin yaj yavuulahaa medehgui bn, baga ch gesen nemerleerei ta nar min,
33. Style_s | 2009-04-23 10:43:13
hi hagalgaa amjilttai bolsond bayartai bna
34. Nini | 2009-04-23 23:58:41
Huugiin maani emchilgeenii zardald baga geltguy tusalj bgaa ta nuhduduu bayarlalaa
35. org (зочин) | 2009-04-29 17:17:23
nini boljmor gaigui yu? delgerengui bicheerei.
36. semuun | 2009-05-01 10:10:20
harin tiimee boljmor yaj bn daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.